“Ногоон хөгжил” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна.

Тус газар нь “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр олон талт ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа ба үүний нэг томоохон ажил бол Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Ногоон хөгжил” цэцэрлэгт хүрээлэнг байгуулаад байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар уг цэцэрлэгт хүрээлэнд улиас 200 ширхэг, үхрийн нүд 100 ширхэг, монос 100 ширхэг,  16.000 ширхэг харандаан суулгац, чацаргана 237 ширхэг, агч мод 57 ширхэг, хайлаас 100 ширхэг, шар хуайс 100 ширхэг, хайлаасны үр 5.000 ширхэг нийт 21.894 ширхэг үр болон үрсэлгээг тус тус  тарьж, орчныг тохижуулан, камер байрлуулсан байна.

Мөн цаашид үрээр тариалах модны тоог нэмэгдүүлж, модны үрсэлгээ, суулгац дутмаг говийн аймгуудад нийлүүлэх зорилготойгоор зуны 6*10 харьцаатай хүлэмжийг цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button