ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНД ОРОЛЦОЖ, МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛ ЦЭРГИЙН ДИВИЗЭД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ХУРАНДАА Л.ЛУВСАНПЭРЭНЛЭЙН НЭРЭМЖИТ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар зөвлөл, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, алба хаагчдын төлөөлөл өнөөдөр /2024.09.04/ Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэйн нэрэмжит музейтэй танилцаж, хүндэтгэл үзүүллээ.

Хурандаа Л.Лувсанпэрэнлэй 1980-1989 онд 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүний нэрэмжит музейг тус ангид 2019 онд байгуулсан юм.

Тэрбээр 1939 онд Халх голын дайнд Монгол Ардын Хувьсгал Цэргийн 8 дугаар дивизийн 8 дугаар хуягт дивизоны хөнгөн хуягтын наводчикоор оролцон, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн төдийгүй 1966-1989 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж, улс орны дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын салбар зөвлөлийн дарга, хурандаа Б.Баатаржав тус нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар, салбар зөвлөлийн ажлын албаны дарга, хурандаа Ж.Нямдаваа “Л.Лувсанпэрэнлэйн амьдрал, ажил үйлс”, тус нийгэмлэгийн гишүүн, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл, хурандаа В.Дорж “Засан хүмүүжүүлэх байгууллагын түүхэн замнал”, “Халхын голын байлдааны ялалт” сэдвийн хүрээнд ярилцлага хийж, холбогдох мэдээ мэдээллийг өглөө.

Мөн энэ үеэр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.  

Add comment

reload, if the code cannot be seen