Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад цэргийн цол олгож, шагнаж урамшууллаа.
Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат гардуулан өглөө.
“Дэд хурандаа" цолоор хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Пүрэвжав, "Хошууч" цолоор тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Уранцэцэг, “Ахмад” цолоор ээлжийн дарга, ахлах дэслэгч Ч.Энхтөр
“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр ээлжийн дарга, ахмад Д.Бат-Эрдэнэ; “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг”-ээр төлөөлөгч, хошууч Д.Дэлгэрмөрөн, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр их эмч, ахлах дэслэгч А.Эрхболд, 91 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ нар, Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр нягтлан бодогч, ахмад Г.Зулцэцэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Баярын бичиг”-ээр ээлжийн дарга, дэслэгч Ц.Мөнхтулга, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч М.Зуундарь, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Доржнамжил, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Баттулга, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ө.Түвшинбаяр нарыг тус тус шагналаа.
Энэ үеэр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат нийт шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүслээ.