“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БҮХИЙ ТӨВ ЦАГДАН ХОРИХ БАЙР” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Нэг цэгийн үйлчилгээ бүхий төв цагдан хорих байр”-ны барилгын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр боллоо.

Барилгын нээлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Төв аймгийн Төрийн цэргийн болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, барилгын компаний төлөөлөл, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 автомашины гражтай, 1440 мкв талбай бүхий 3 давхар барилгыг “Баян эрхт гүн” ХХК барьж гүйцэтгэсэн.

Уг нээлтийн үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж ажилласан зарим алба хаагчид, ахмад ажилтан, барилгын компаний ажилчдыг шагнаж урамшуулаа.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд “Ахлагчийн жил”-ийн жил болгосонтой холбогдуулан Төв аймгийн “Гэр” төслийн хүрээнд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Балжирын Цогтнаран, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Энх-Амгалангийн Доржнамжил нарт өргөө цагаан гэр тус тус гардуулан өглөө.

 

Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр алба хаагчдын ая тухтай орчинд ажил үүргээ гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж, хоригдогсдын ахуй нөхцлийг олон улсын стандартад нийцүүлэн хүний эрхийг хангаж байгаа юм. 

Add comment

reload, if the code cannot be seen