Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлээс зохион байгуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын зөвлөгөөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, Зэвсэгт хүчний хуурай замын ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Цэргийн ухааны доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг нар “Ахлагчийн албаны үүсэл, хөгжил, цаашдын чиг хандлага”, “Өөрчлөлтийн менежмент, гадаадын улс орнуудын ахлагчийн алба” зэрэг сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.