Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, тэдний санал хүсэлтийг сонсох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр алба хаагчид болон тэдний гэр бүлийнхнийг “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ийн Төв аймаг дахь салбарын менежер Б.Отгонлхагва, Төв аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн М.Анхчимэг нарын “Өсвөр насны хүүхдүүдтэйгээ хэрхэн ойлголцох вэ”, “Гэр бүлийн тогтвортой байдал” сэдэвт сургалтад хамрууллаа.
Мөн алба хаагчид, ахмад ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн дунд волейбол, дартсын тэмцээн зохион байгууллаа.
Волейболын тэмцээний нэгдүгээр байрт газрын дарга, хурандаа С.Өлзийбат ахлагчтай баг, хоёрдугаар байрт ахмад ажилтан, бэлтгэл хошууч Д.Пүрэвдаваа ахлагчтай баг, гуравдугаар байрт хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Баянмөнх ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Дартсын тэмцээнд нэгдүгээр байрт Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Пүрэвжав, 85 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад З.Батсайхан нар тус тус шалгарав.