Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр энэ оны 01 дүгээр улирлын “Тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Болор-Эрдэнэ 2023 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, цагдан хорих байрны дарга, дэд хурандаа Г.Ганжаргал 2023 оны 01 дүгээр улирлын Сахилга, ёс зүйн салбар хорооны тайланг тус тус танилцууллаа.
Мөн нийт алба хаагчдын саналаар газрын “ХАМГИЙН ХАМГИЙН” шалгаруулан өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулсан юм. Үүнд:
Сахилга, ёс зүйн зөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ч.Болормаатай хамтран “Архины хэрэглээ” сэдэвт сургалт, нийт алба хаагчдын дунд 3*3 сагсан бөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгуулан алба хаагчдынхаа эерэг харилцаа хандлагад төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах зэрэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан юм.
Уг зөвлөгөөнөөс “БИД ЁС ЗҮЙТЭЙ ХАМТ ОЛОН” уриалгыг дэвшүүллээ.