Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022-2023 онд зохион байгуулах алба хаагчдыг чадавхжуулах сургалтын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын цэргийн цол, цэргийн дүрмийн дагуу харьцах, дүрэмт хувцас хэрэглэлийг цэвэр нямбай өмсөх, цэргийн хэргийн бэлтгэлжилтыг хангах зорилгоор дадлага сургуулилтыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан.
Уг дадлага сургуулилтыг нийт алба хаагчдыг 4 багт хувааж, жагсаалын үзүүлэх тоглолт хэлбэрээр зохион байгуулж, 8,4 оноогоор ахмад Б.Пүрэвжавын баг “Тэргүүн” байр, 8,1 оноогоор ахмад Ц.Гончигсумлаагийн баг “Дэд” байранд тус тус шалгарсан байна.