БУУДЛАГЫН ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022-2023 онд зохион байгуулах алба хаагчдыг чадавхжуулах сургалтын төлөвлөгөөний дагуу алба хаагчдыг ажлын байранд нь дадлагажуулах, эрсдэлт нөхцөл байдалд ажиллах чадварыг хөгжүүлж, бэлэн байдлыг хангах, галт зэвсэгтэй харьцах талаар онол, практикийн дадлага сургуулилтыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлтэй хамтран зохион байгуулсан.

 Уг сургуулилтын үеэр нийт алба хаагчдыг 4 багт хувааж буудлагын тэмцээн зохион байгуулж, 87 оноогоор ахмад Б.Пүрэвжавын баг “Тэргүүн” байр, 79 оноогоор хошууч Д.Дэлгэрмөрөнгийн баг “Дэд” байранд тус тус шалгарсан байна.


 

Add comment

reload, if the code cannot be seen