Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөс санаачилан хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулахаар цусны донорын эгнээнд нэгдэв. Энэ хүрээнд Төв аймгийн Улаанзагалмай дунд шатны хорооны сургагч багш нартай хамтран алба хаагчдад цусны донорын талаар болон цусаа бэлэглэхийн ач тус, цусаа өгөхдөө юуг анхаарах чиглэлээр сургалт зохион байгуулсан.
-Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Цусны салбар төвтэй хамтран Сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх” өдрийг тохиолдуулан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус газрын 18 алба хаагч цусаа бэлэглэж, хүний амь аврах сайн үйлсийн аянд сайн дураараа нэгдлээ. Цаашид сар бүрийн 3-ны өдөр цусаа бэлэглэж байхаар боллоо.