Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг угтан Төв аймгийн Зуунмод гол болон голын дагуу хог, хаягдлыг түүж, цэвэрлэж, аймаг орон нутгаа цэвэр, хоггүй хот болгоход хувь нэмрээ орууллаа.