“ЗАЛГАМЖ” УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинээр томилогдсон алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын ажлын туршлагаас хуваалцах, суралцах, дадлагажуулах зорилгоор “Залгамж” уулзалтыг  2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтад Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат, тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, ахмад ажилтан, ахлах дэслэгч Б.Уранчимэг, дэслэгч Б.Мөнхдолгор, ахлах ахлагч Б.Сүхбат болон шинээр томилогдсон алба хаагчид оролцжээ.

Энэ үеэр Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл төрийн алба, төрийн алба хаагчийн үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл өгснөөс гадна ахмад настнууд байгууллагын үйл ажиллагаа, бахархал, мэргэжлийн онцлогийн талаар ярилцаж, ажлын туршлага, дурсамжаа хуваалцан, алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Мөн ахмад настнуудын зүгээс шинээр томилогдсон алба хаагчдад хандан төрийн өмнө хуулиар хүлээсэн нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ үнэнчээр биелүүлж, ажлын амжилт гаргахыг хүслээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen