НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нээлттэй хаалганы өдөрлөг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд

  • Байгууллагын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдэд тайлагнах
  • Хоригдлыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулах
  • Иргэн, Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх.
  • Өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох
  • Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний талаар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, зорчих эрх хязгаарлах ял хэрэгжүүлэхэд ашиглагддаг бугуйн гав болон бусад хэрэгслийг нээлттэй танилцуулах
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарын авлага, материал тараах
  • Алба хаагчдын өмсөж хэрэглэдэг дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэх
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сул орон тоог нөхөх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийн “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх дамжаанд иргэдийг бүртгэх зэрэг үйлчилгээг үзүүлсэн.

Үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан таниулах, байгууллагын зүгээс иргэд аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээг нэр дороос авах боломжийг бүрдүүлж, шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний талаар иргэдийн саналыг авч боломжит саналд тулгуурлан цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготойгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан.

Уг өдөрлөгийн үеэр иргэд болон төрийн алба хаагчид, ажилчдад халуун аарц, чацарганаар үйлчилсэн нь онцлог болсон юм. 
 

Add comment

reload, if the code cannot be seen