Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг сурталчилан таниулах, үндэсний үзэл санаа, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор алба хаагчдынхаа Үндсэн хуулийн талаарх мэдлэгийг бататгах зорилгоор сургалт зохион байгуулж, “МОНГОЛ БАХАРХАЛ” өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн хүрээнд алба хаагчдын дунд “ШАГАЙН НААДГАЙ” тэмцээн болон Монгол Улсын үндсэн хууль болон танин мэдэхүйн сэдэвт АХА тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан.
“ШАГАЙ НААДГАЙ” тэмцээнд техник хяналтын ажилтан, дэслэгч Б.Галдансүрэн, “АХА” тэмцээнд хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад Ц.Гончигсумлаа нар ТЭРГҮҮН байрыг тус тус эзэллээ.
Мөн тус өдрийн “Үндэсний хувцасаар гоёхуй” сэдэвт арга хэмжээнд Монгол хувцасаараа гангарсан нэг алба хаагчийг шалгаруулж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Уг өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулиа олон нийтэд сурталчлах зорилгоор постер, шторк хийж олон нийтийн сүлжээнд байрлуулж, Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсан 31 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.