ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дотоод хэргийн их сургуулийн Сургалт судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуультай хамтран албаны болон сургуулийн онцлог, мэргэжил сонголтын талаар ойлголт өгөх, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 150 гаруй орчим сурагчтай уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэр Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд хурандаа Б.Галбадрах, Аюулгүй байдлын тэнхимийн багш, ахмад И.Санчиргарав нар Дотоод хэргийн их сургууль,  Шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн хөтөлбөрийн танилцуулга, давуу тал, элсэлтийн бүртгэлд анхаарах асуудлын талаар, тус газрын дарга, хурандаа С.Өлзийбат гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагчдад мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

 

 

Add comment

reload, if the code cannot be seen