Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Төв аймгийн Прокурорын газартай хамтран хяналтын ажлын талаар гарч байгаа зөрчил, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга хэлбэр, цаашид анхаарал асуудал, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уг хамтарсан уулзалтад Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх М.Буяннэмэх, ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сүрэнхор, тус газрын дарга, хурандаа С.Өлзийбат, холбогдох албан тушаалтнууд оролцож, мэдээлэл хийж, санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх М.Буяннэмэх зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор үүрэг чиглэл өглөө.