ЦЭРГИЙН ЭЭЛЖИТ ЦОЛ ОЛГОЖ, ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Тулгар төрийн 2233, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагчдад өнөөдөр (2024.07.09) цэргийн цол олгож, шагнаж урамшууллаа.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат гардуулан өглөө.

“Хошууч” цолоор хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Пүрэвжав, 85 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад З.Батсайхан нар;

“Ахмад” цолоор 84 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Саруулзаяа, 86 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч С.Энхзаяа нар;

“Ахлах дэслэгч” цолоор техник хяналтын ажилтан, дэслэгч Б.Галдансүрэн;

Офицерийн бүрэлдэхүүнд оруулж, “Дэслэгч” цолоор хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.Одгэрэл, ээлжийн дарга, ахлагч Б.Өсөхбаяр нар;

“Ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Гансүх;

Ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж “Дэд ахлагч” цолоор хамгаалалтын ажилтан С.Бахберген;

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр ээлжийн дарга, ахлах дэслэгч Ч.Энхтөр;

  “Салбарын тэргүүний ажилтан тэмдэг”-ээр ахлах нягтлан бодогч, ахмад Б.Булганцэцэг;

“Албаны төлөө III медаль”-иар их эмч, ахлах дэслэгч А.Эрхболд, 91 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ нар тус тус шагнагдлаа.

Энэ үеэр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа С.Өлзийбат нийт шагнагдсан алба хаагчдадаа цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүслээ. 

Add comment

reload, if the code cannot be seen