Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бие бүрэлдэхүүн тус газрын ээлжийн даргаар ажиллаж байгаад цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарч буй хошууч Д.Пүрэвдаваад хүндэтгэл үзүүллээ.
Бэлтгэл хошууч Д.Пүрэвдаваа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20 жил ажилласан байна. Энэ хугацаанд тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулж, тус газрын түүхэн хөгжлийг хамт бүтээлцсэн ахмад ажилтан юм.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны төгсгөлд бэлтгэл хошууч Д.Пүрэвдаваа нийт алба хаагчдад улс орныхоо дотоод аюулгүй байдлыг батлан хамгаалах тусгайлсан чиг үүргийг нэр төртэй хэрэгжүүлэн ажиллахыг захив.