“ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА”-НД ОРОЛЦОХ АЛБА ХААГЧДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Батсайханы Төгөлдөрт хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж, төрийн далбааг гардуулан өглөө.

Энэ үеэр тус газрын дарга, хурандаа С.Өлзийбат НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд оролцож байсан туршлагаасаа хуваалцаж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, албаа нэр төртэй хаагаад ирэхийг хүсэн ерөөсөн юм.  

 

Add comment

reload, if the code cannot be seen