ШҮДНИЙ ЭМЧИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж байгаа “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аян, тус газрын “Гэр бүл, эмэгтэйчүүдийн зөвлөл” “Залуучуудын зөвлөл”-үүдийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу “ЭВ ДЕНТ” шүдний эмнэлэгтэй хамтран алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Энэ үеэр эцэг эхчүүдэд хүүхдийнхээ шүдийг өглөө, орой заавал угаалган, зөв угааж байгаа эсэхэд хяналт тавьж хамтдаа угааж, шүдээ өвчлөсний дараа бус өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлж шүдний эмчид хандаж хэвшихийг уриалсан юм.  

Add comment

reload, if the code cannot be seen