АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албан хаагч, ахмад ажилтнуудаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулдаг.

Өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Монос ХХК-аас зохион байгуулж байгаа “Эрүүл биед саруул ухаан оршино” өдөрлөгийн хүрээнд Денк фарм, Монос фарм, , Индранил шүдний эмнэлэг, GGI, Монос косметика, Синдура мед зэрэг эмнэлгийн эмч нарын 15 төрлийн үзлэг, шинжилгээнд байгууллагын 30 гаруй ахмад ажилтан, алба хаагчдыг хамрууллаа.

 Үзлэгийн дүнд нийт алба хаагчдын 12% нь ясны сийрэгжилт, 65% нь эрдэсийн дутагдал, 85% нь Д витамины дутагдалтай гарч эмчилгээ, зөвлөгөө авсан байна.  

Add comment

reload, if the code cannot be seen