БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг угтан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Төв аймгийн Мөнх-Алдрын талбайд 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгууллага сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр иргэдэд өөрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилан өдөр тутамд хэрэглэгдэж байгаа эрх зүйн акт, ном товхимол, тусгай хэрэгслийг дэлгэн үзүүлж сурталчилан таниулсан ба 7 иргэнд зөвлөгөө өгч, 5 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах хүсэлтэй 3 иргэнийг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтад бүртгэсэн.  

Add comment

reload, if the code cannot be seen