Алба хаагчдын албан өрөө болон коридор, объектыг цэцэгжүүлэв.

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод” тарих хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу алба хаагчдын албан өрөө болон коридор, объектыг цэцэгжүүлэх “Эрүүл ногоон орчин” сэдэвт 2 сарын аяныг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд алба хаагчдын 7 багийн дунд зохион байгуулсан.

Уг аяныг дүгнэхэд “Тэргүүн” байранд ахмад Д.Дэлгэрмөрөн ахлагчтай “Цэцгийн хүсэл” баг, “Тусгай байр”-нд ахлах дэслэгч Д.Байдраг ахлагчтай “Нандин цэцэг” багууд шалгарлаа.

 “Эрүүл ногоон орчин” аяныг зохион байгуулсны үр дүнд алба хаагчдын ажиллах эрүүл, таатай, эко орчин бүрдсэн.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button