Байгууллагын товч түүх

       Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1996 онд “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” хууль батлагдан гарч мөрдөгдөхөд уг хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Улсын Дээд Шүүхийн Төв аймгийн Шүүхийн харъяа Тогтоол гүйцэтгэлийн хэсгийг татан буулгаж  Шүүхийн шийдвэр биелүүлэх тасаг болгон 13 орон тоотойгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харъяанд шилжүүлсэн байна.

2002 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” шинэчлэн батлагдсанаар аймгийн Цагдаагийн газрын харъяанд байсан Цагдан хорих байрыг Шүүхийн шийдвэр биелүүлэх тасагтай нэгтгэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 дугаар тушаалаар Төв аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийг татан буулгаж,  Төв аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албыг шинээр байгуулсан.

1977 онд хорих байрны зориулалтаар зоорь бүхий 1 давхар барилга баригдсан байдаг. 2002 онд тус албаны мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд 2007 онд өргөтгөл хийж 2 давхар болгосон. Барилгын нийт талбайн хэмжээ 4725 м2, үүнээс ашигтай талбай нь 2160 мбайна. Төвийн эрчим хүч, дулаан, цэвэр бохир усны шугамд холбогдсон, 54-ийн тоосгон ханатай зоорь бүхий 2 давхар байгууламжид одоог хүртэл цагдан хорих үйл ажиллагааг явуулж байна.  

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  Б/1108 дугаар тушаалаар “Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” нэршилтэй болж өөрчлөгдсөн.

Back to top button
Close