Хоригдол, хоригдогч нарыг дархлаажуулалтад бүрэн хамрууллаа.

   Хоригдол, хоригдогчдыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Төв аймгийн Зуунмод сумын БаруунЗуунмод ӨЭМТөвтэй хамтран коронавирусийн халдвараас урьдчилан тарилгын 1, 2 дугаар тунд өөрсдийн хүсэлтээр хамруулсан. Мөн хоригдол, хоригдогчдыг дархлаажуулалтанд хамруулах болсонтой холбогдуулан нийт хоригдогсдод коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгын ерөнхий ойлголт, вакцин хийлгэхийн өмнөх болон хийлгэсний дараа анхаарах зөвлөмжийг цагдан хорих байрны эмч тухай бүр өгч ажилласан. Коронавирусийн дархлаажуулалтанд хамрагдсан хоригдол, хоригдогчийн зүгээс хүчтэй хариу урвал, өвчний шинж тэмдэг илэрсэн хоригдол, хоригдогч өнөөдрийн байдлаар байхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button