Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхдийн тэтгэлэгийн төлбөр барагдуулалтыг эрчимжүүлэх” 2 сарын аян зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд 11 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 136444,3 төгрөгийг хэсэгчлэн биелүүлж тэтгэлэг авагч нарт олгосон. Мөн 3 сараас дээш хугацаанд хүүхдийн тэтгэлэгээ төлөөгүй хуримтлал үүсгэсэн 47 тэтгэлэг төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэн эрхийг түдгэлзүүлсэн. Хаягандаа байдаггүй 5 тэтгэлэг төлөгчийн хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлах тогтоол үйлдэн холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button