Эрүүл мэндийн яамнаас өрнүүлж буй “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Зуунмод марафон”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид амжилттай оролцлоо.
Алба хаагчид тус бүр 5-10 километрийн зайд өрсөлдөж, эрэгтэйчүүдийн 26-35 насны ангилалд их эмч, ахлах дэслэгч А. Эрхболд гуравдугаар байрт шалгарсан юм.