“МАРШ ТАКТИКЫН АВАРГА ТАСАГ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, дүрэмч, жагсаалч байдлыг хангуулах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Марш тактикын аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг 2024 оны 05 дугаар 24-ний өдөр нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд 4 тасаг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт дэслэгч Б.Галдансүрэн захирагчтай тасаг, хоёрдугаар байрт ахлах дэслэгч А.Эрхболд захирагчтай тасаг тус тус шалгарлаа. 

Add comment

reload, if the code cannot be seen