Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар DESERET олон улсын энэрлийн байгууллагатай хамтран хоригдол, хоригдогчдын эрхийг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор"Хорихын тоног төхөөрөмж"-ийн төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд тус газарт шаардлагатай байгаа эмнэлгийн болон гал тогооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас DESERET олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөгчдөд “ТАЛАРХАЛ” гардуулсан юм.