МОНГОЛ ЁС ЗАНШЛАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ “АМАР БАЙНА УУ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан алба хаагчдын дунд монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Амар байна уу” арга хэмжээг зохион байгууллаа.

           Арга хэмжээний хүрээнд шагай шүүрэх, Монгол ёс заншилтай холбоотой асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэргүүн байрт хошууч Б.Амарбаясгалан ахлагчтай “Адуучин” баг, дэд байрт хурандаа С.Өлзийбат ахлагчтай “Хоньчин” баг тус тус шалгарлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen