“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ”-ийн  хэрэгжилт

 Тус газар нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ийн хүрээнд иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

  1. Тус газар нь өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүднээс албан ёсны вэб https://tuv.cd.gov.mn/ сайтад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 19 мэдээ бэлтгэн нийтэлсэн.

Тайлант хугацаанд /https://tuv.cd.gov.mn/ вэб сайтад шинээр 6 мэдээ, мэдээлэл байршуулсан байна. Мөн бусад мэдээллийг шинэчлэн ажилласан. Үүнд: /Түүхэн булан, танилцуулга гэх мэт/ цэсийг баяжуулан ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу нээлттэй мэдээллэх 98 төрлийн мэдээллийг цахим хуудастаа байршуулан ажиллаж байна.

  1. Тус газар нь 2024 оны жилийн эцсийн байдлаар хаалттай мэдээлэл авахаар бичгээр гаргасан 13 иргэний хүсэлтийг хүлээн авч, хуулийн хугацаанд нь шийдвэрлэн ажилласан байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр болон хоригдол, хоригдогч нарын биеийн эрүүл мэндийн талаар байсан юм.
  2. Тус газар нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ”-ийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасны дагуу албан бичиг солилцооны дундын систем болон EDOC систем https://edoc.mojha.gov.mn/ -ийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус газар нь уг системийг ашиглан төрийн байгууллагуудтай мэдээллийг хурдан шуурхайн солилцон ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар удирдах дээд байгууллага болон бусад байгууллагаас  нийт 1665 албан бичиг хүлээн авч цохолт хийж, бүртгэлийн дэвтэрт бүртгэн холбогдох албан тушаалтанд гарын үсэг зуруулан хүлээлгэн өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн иргэн, аж ахуй нэгж, бусад байгууллагад хандаж нийт 1855 бичиг явуулсан. Үүнээс шуудангаар 986 бичиг явуулж, бүртгэлийн дэвтэрт хөтлөн ажилласан байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen