Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа сэтгэлгээ, харилцааны болон ёс суртахууны соёлыг дээшлүүлэх, тэсвэр хатуужил, ур чадвар, мэдлэг боловсролтой хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2024-2025 онд зохион байгуулах сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус аймгийн Жендерийн сургагч багш Ц.Лхагва-Орломтой хамтран /2024.11.25/ “Хаана ч байсан хайртай аав ээж байцгаая”, “Жендерийн хэвшмэл ойлголт” сэдэвт сургалтад алба хаагчдаа хамрууллаа.
Сургалтаар алба хаагчдад жендерийн талаарх ойлголт, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэрт байдал, эцэг эхийн хариуцлага, үр хүүхэдтэйгээ зөв харилцах талаар мэдээлэл өгсөн юм.