“ХАРИЛЦАА, ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДАА ХАМРУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа сэтгэлгээ, харилцааны болон ёс суртахууны соёлыг дээшлүүлэх, тэсвэр хатуужил, ур чадвар, мэдлэг боловсролтой хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2024-2025 онд зохион байгуулах сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Үндэсний техникийн их сургуулийн багш О.Сувд-Эрдэнэтэй хамтран /2024.12.02/ “Харилцаа, хандлага” сэдэвт сургалтад алба хаагчдаа хамрууллаа.

Сургалтаар хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, алба хаагчдын хоорондын харилцаа, хандлагыг сайжруулах талаар тодорхой мэдлэг өгсөн юм.  

Add comment

reload, if the code cannot be seen