Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчдынхаа цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Цахимд зөв байя” сургалтад алба хаагчидаа бүрэн хамрууллаа.
Уг сургалтад хамрагдснаар алба хаагчдын цахим орчны зүй зохитой хэрэглээ, орчин үеийн дэвшилтэд технологи, цахим систем, програм хангамжийг ашиглах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх чадварууд дээшлэсэн юм.