“ХАЛТИРГААГҮЙ ОРЧИН-ХАРИУЦЛАГТАЙ БАЙГУУЛЛАГА” АЯНЫ ХҮРЭЭНД ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР НЬ ДАРААХ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Халтиргаагүй орчин-Хариуцлагатай байгууллага” аяны хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 3 ялтан, алба хаагчдын хүчээр байгууллагынхаа ойр орчим болон Зуунмод сумын иргэд олноор зорчдог  зам, талбайн цас мөсийг шат дараатайгаар цэвэрлэж байна.

Мөн Төв аймгийн төрийн болон аж ахуй нэгжүүдэд байгууллагынхаа гадна цас, мөсийг цэвэрлэх ажилд уриалсан албан бичгийг хүргүүлэн ажилласан ба уг уриалгад Политехникийн коллеж, УБЦТ Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг байгууллагууд нэгдээд байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen