Цусны донорын эгнээнд нэгдэж, цусаа бэлэглэх аяныг өрнүүллээ.

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөс санаачлан Хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖЛЫН хүрээнд цусны донорын эгнээнд нэгдэж, цусаа бэлэглэх аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.

-Төв аймгийн Улаанзагалмай хорооны сургагч багш нартай хамтран алба хаагчдад цусны донорын талаар болон цусаа бэлэглэхийн ач тус, цусаа өгөхдөө юуг анхаарах чиглэлээр сургалт зохион байгуулсан.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Цусны салбар төвтэй хамтран Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх” өдрийг тохиолдуулан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус газрын 18 алба хаагч цусаа бэлэглэж, хүний амь аврах сайн үйлсийн аянд сайн дураараа нэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button