Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан тус газар нь ахмад настнуудаа 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Мөн Төв аймгийн Засаг даргын тамгын газар болон Төв аймгийн Ахмадын хороотой хамтран зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээ, баярын хуралд оролцуулж, хүндэтгэлийн концерт үзүүлсэн.

Уг арга хэмжээний үеэр ахмад настан Ж.Дорждагва ШШГБ-ын “Албаны төлөө-I” зэргийн тэмдэгээр, ахмад настан С.Юраг аймгийн Хүндэт тэмдэг”-ээр, ахмад настан Б.Хүрэлбаатарыг аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button