Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч О.Оюунтүлхүүр нь гэрлэлтээ батлууллаа.

Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн төв, Зуунмод сумын ЗДТГ, Соёлын төв, Дэлхийн зөн Монгол Төв орон нутгийн хөтөлбөр хамтран Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Залуус оролцъё” сарын аяны хүрээнд залуу гэр бүлийг “Андгай өргүүлэх, гэрлэлтийн баталгаа гардуулах” ёслолын арга хэмжээг Зуунмод сумын соёлын төвд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч О.Оюунтүлхүүр нь гал голомтыг ёслол хүндэтгэлтэйгээр бадрааж, гэрлэлтийн баталгаагаа гардаж авсан. Уг арга хэмжээнд оролцсон дэд ахлагч О.Оюунтүлхүүрт хамт олны зүгээс баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button