Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус газар нь байгууллагынхаа ололт амжилтыг сурталчлах, иргэдэд хүргэх мэдээлэл хүргэх зорилгоор Төв аймгийн ТВS телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт тус газрын дарга, дэд хурандаа С.Өлзийбат, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Хишигжаргал, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Пүрэвжав нар 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оролцож үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.