ЛГБТ хүний эрх, ялгаварлан гадуурхалтын талаар сургалт зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас өгсөн үүргийн дагуу Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь ахлах шинжээч У.Чойжилсүрэнг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр урин авч ирж нийт алба хаагчдад “ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн асуудлууд” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгуулж, тараах материалыг олгосон.

Сургалтаар ЛГБТ хүн гэж ямар хүмүүс болох, тэдгээрийн эрх,  ялгаварлан гадуурхалт,тэдгээрийн талаар олон улсын конвенц болон Монгол улсын хууль, эрх зүйн актуудад хэрхэн туссан, Хүний эрхийн Үндэсний комиссын 12 дахь илтгэл зэргийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг өгч ажиллалаа.