Байгууллагын түүхэн замнал

Монгол улсын их хурлаас 1996 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль батлагдан гарч хүчин төгөлдөр болон мөрдөгдөхөд хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Улсын Дээд Шүүхийн тогтоол гүйцэтгэлийн хэсгийг Хорих байгууллагын удирдах газарт нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болгон өргөтгөн зохион байгуулж ажиллуулсантай холбогдуулан 1996 онд Төв аймаг дахь Шүүхийн харъяа тогтоол гүйцэтгэлийг Шүүхийн шийдвэр биелүүлэх тасаг болгон 13 орон тоотойгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяанд шилжүүлсэн байна.

2002 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” шинээр батлагдан гарснаар хуульд заасны дагуу Цагдаагийн газрын харъяанд байсан Цагдан хорих байрыг Шүүхийн шийдвэр биелүүлэх тасагтай нэгтгэн Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба болон өргөжсөн.

 

In some schools, graduation rates have risen and test scores have improved only to regress once look through this company the federal funding ran dry.