“Бааст” голын сав дагуух 500 гаруй метр талбайн хогийг цэвэрлэлээ.

Тус байгууллагаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд ШШГБ-ын ажилтны өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бааст” голын сав дагуух 500 гаруй метр талбайн хогийг цэвэрлэж, өөрсдийн унаагаар тээвэрлэж, зориулалтын цэгт хүргэсэн. Энэ талаар Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн Facebook-ийн page хуудсанд байршуулж сурталчилсан.